Амьдрал шүлэг хоёр,авцалдахгүй үе байдаг...
Амьдрал шүлэг хоёр,авцалдахгүй үе байдаг...
2014 оны 09-р сарын 03, Нийтэлсэн Зуугийн сүм
Анхны гэнэн дурлалд
Алдуурсан зүрх эхлээд
Ямар нэгэн хэмээр
Янагын шүлэгт шүтдэгсэн
Дутуу бойжсон ухаан
Дур хүслэнгийн шохоорхолд
Аанай л зүрх учиргүй дэлсэвч
Аялгуу шүлэг бодохын сөргүйсэн.
Оройтож учирсан дурлалын
Дорой дорд зүрхэнд л
Онгод хальсан найраг
Онч нь мэргэн тусдаг юм уу да...
Алдуурсан зүрх эхлээд
Ямар нэгэн хэмээр
Янагын шүлэгт шүтдэгсэн
Дутуу бойжсон ухаан
Дур хүслэнгийн шохоорхолд
Аанай л зүрх учиргүй дэлсэвч
Аялгуу шүлэг бодохын сөргүйсэн.
Оройтож учирсан дурлалын
Дорой дорд зүрхэнд л
Онгод хальсан найраг
Онч нь мэргэн тусдаг юм уу да...
Ноно :Нээх ойлгох гээд байхаар ч эд биш дээ.
Хэн мэдэх :Гялайлаа.
Сафо : хэ хэ түр зуур шивэрсиймаа...
Алдарч тэмүүлсэн зүрх
Ямархан хөг хэмээр
Янагийн шүлэгт буудагсан.
Дутуу бойжсон ухааны
Дур хүслийн үзүүрт
Зүрх туйлгүй дэлсэхэд
Шүлэг бодохын сөргүйсэн.
Орой учирсан дурлалын
Дорой дордхон зүрхний л
Онгод хальсан найргийн
Онч нь мэргэн юм уу даа
гэвэл ямар вэ, ах минь?
Зассанд уучлаарай.
Сафо:Үгээ сонгож чадаагүй миний омотгойрол байваа
лаа гэж...